Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 12:16 - Ариун Библи 2013

16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.

Onani mutuwo Koperani




1Хаад 12:16
32 Mawu Ofanana  

Давид дээр нэгэн элч ирж —Израилийн хүмүүсийн зүрх Абсаломыг дагаж байна гэж хэлэв.


Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа —Харагтун, төрсөн хүү минь миний амийг эрж байхад энэ бениамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд айлдсан тул тэр харааж л байг.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Тэгэхэд ЭЗЭН, Соломонд —Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно.


Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.


Харин Миний тушаал болоод журмыг сахиж байсан Өөрийн минь сонгосон зарц Давидынхаа төлөө Соломоны амьдралынх нь бүх өдрүүдэд түүний гараас бүхэл хаанчлалыг авахгүй, харин Би түүнийг ноён хэвээр байлгана.


Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг авч, арван овгийг чамд өгөх болно.


Өөрийн нэрийг байлгахын тулд Миний сонгосон хот Иерусалимд зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд нэг овгийг Би Соломоны хүүд өгнө.


Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв.


Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв гэж өчлөө.


Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх уриа цэргийн хуарангаар тархав.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа. Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд бүгд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Тэнд Би Давидад эврийг ургуулна. Би тослогдогчдоо дэнлүү бэлтгэнэ.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.


“Арамчууд Ефраимд хуарагнан буулаа” гэж Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


зарц Давидтай минь байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгч Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.


Хүний хүү! Нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда ба түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдэд” гэж бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “(Ефраимын саваа) Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрт” гэж бич.


Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна.


Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ.


Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь хариуд түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.


Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал —Абимелех гэгч хэн бэ? Шехемийнхэн бид хэн болоод түүнд зарагдах ёстой вэ? Абимелех бол Иеруббаалын хөвгүүн, Зебул бол Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд бид үйлчилж болох атал юунд Абимелехт зарагдана вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa