Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 11:11 - Ариун Библи 2013

11 Тэгэхэд ЭЗЭН, Соломонд —Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 ЭЗЭН Соломонд —Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

Onani mutuwo Koperani




1Хаад 11:11
16 Mawu Ofanana  

Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.


Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.


Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад


Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салгаж, арван овгийг нь чамд өгөх болно.


Иеробоамын эргэж ирснийг хамаг Израиль сонсоод, хүн илгээн түүнийг хотол түмэнд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын гэрийнхнийг Иуда овгоос өөр хэн ч дагасангүй.


Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Учир нь ЭЗЭН, Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Харин Иеробоам, ЭЗЭНийг дагахаас Израилийг уруу татан холдуулж, тэднээр асар их нүгэл үйлдүүлэв.


Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй, Хуулиар нь алхахаас ч татгалзсан.


эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй.


ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ ёрын олон түмэнд бүхэлд нь Би үүнийг хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, энд үхэцгээх болно” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa