Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 10:2 - Ариун Библи 2013

2 Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэрээр асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирэв. Тэр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан юм.

Onani mutuwo Koperani




1Хаад 10:2
15 Mawu Ofanana  

ЭЗЭН, Абрахамтай ярьж дуусаад одсон бөгөөд Абрахам ч өөрийн газарт буцжээ.


Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ.


Соломон түүний бүх асуултад хариулжээ. Хаанаас нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй.


Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.


Тэгтэл Арамын хаан —Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэлээ. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алтан шекел, арван ээлжийн хувцас авч явлаа.


Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов.


—Хэрэв хүн чамд үг хэлэхээр зоригловол, Тэвчээр чинь алдагдах уу? Хэн гэвч амаа хамхиж чадах билээ?


Уурлавч нүгэл бүү үйлд Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай. Села


Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин, Шеба хийгээд Себагийн хаад Алба гувчуур авчраг.


гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн,


Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эрслэн ба арслан, Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж, Баялгаа илжигний нуруунд тохон, Эрдэнэсээ тэмээний хомонд ачин Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.


Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд барааг чинь бүх төрлийн үнэртний дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу, алтаар төлж байсан.


Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав.


Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa