50 Адониа ч Соломоноос айж байв. Тэр босож очоод, тахилын ширээний эврээс зуурч авлаа.
50 Адониа Соломоноос айж байлаа. Тэр босон явж, тахилын ширээний эврээс зуурч авав.
Тэгтэл Адониагийн бүх зочин цочирдов. Тэд босож, өөр өөрсдийн замаар одоцгоов.
Соломонд —Соломон хаанаас Адониа айж байна. Хараач, тэрээр тахилын ширээний эврээс зууран “Өөрийн зарцыг сэлэмдэж алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаг” хэмээн үглэж байна гэж дуулдсанд
Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс зууран барив.
ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн. Тахилын ширээний эвэрт тахилыг уяагаар холбогтун.
Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг үхүүлэхийн тулд Миний тахилын ширээнээс салгаж ав.
Үүний дөрвөн буланд эврүүд хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэг цул байх бөгөөд үүнийг хүрлээр бүр.
Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.
Тэрээр үүний дөрвөн буланд нь эврүүд хийв. Эврүүд нь ширээтэйгээ нэгэн цул байсан ба тэр үүнийг хүрлээр бүрэв.
Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой, тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв.