Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 1:40 - Ариун Библи 2013

40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн ихэд баярлан хөөрч, тэдний дуу чимээнд газар доргиж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 1:40
13 Mawu Ofanana  

Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон —Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав.


Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээн дууг сонсоод —Ямар учраас хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв.


Тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрчээ. Та нар тэр л дуу чимээг сонсов.


Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг хааны өргөөнд илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов.


ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун! Олон арлууд ч баярлагтун!


Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц түрүүлгээ унан Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,


Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.


ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд оруулж ирэхэд бүх Израиль газар доргион хүнгэнүүлсэн их дуугаар уухайлан хашхирав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa