29 Хаан түүнд —Миний сэтгэлийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд!
29 Хаан тангараглаж, —Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.
Намайг элдэв гай зовлонгоос зольсон тэнгэрэлч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж Газар дэлхий дээр өнөр өтгөн болох болтугай! гэв.
Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж Натанд —ЭЗЭН амьд! Үүнийг үйлдэгч нь үхэг.
Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан —Миний амийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд!
Тэгэхэд Давид хаан хариуд нь —Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирээд хааны өмнө зогсов.
Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.
Таны Бурхан бөгөөд ЭЗЭН амьд! Таныг тэр эрж олуулахаар хүмүүс илгээгээгүй үндэстнүүд, хаанчлалууд байхгүй бөгөөд тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал, үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь тангараглуулдаг.
Намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭН амьд! Өнөөдөр Адониа заавал үхэх ёстой гэв.
Хөвгүүний эх нь —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би тангүйгээр буцаж явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав.
Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. Нааман түүнийг, ав гэж ятгасан боловч тэр татгалзав.
Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв.
Биднийг өстнүүдээс маань аварсан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.
Хэдийгээр зовлон шаналангийн дунд Би явах болсон ч Та намайг сэргээнэ. Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс Та мутраа сунгах бөгөөд Баруун мутар тань намайг аварна.
Тэр тэдний амийг Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд Үнэтэй байх болно.
Гидеон —Тэд миний ах дүү нар, миний эхийн хөвгүүд байсан юм. ЭЗЭН амьд! Хэрэв та нар тэднийг амьд үлдээсэн бол би та нарыг алахгүй байхсан гэж өгүүлээд,
Израилийг авардаг Бурхан амьд! Буруутан нь миний хөвгүүн Ионатан байлаа ч, тэр нь заавал үхэх ёстой гэв. Гэтэл ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй.
Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй.
Ионатаны хэлэхийг Саул сонсоод, тангараглан —ЭЗЭН амьд! Тэр бүү алагдаг гэж хэлэв.
За тэгээд, би нэгэн хөвгүүнийг явуулж, “Явж, сумнуудыг олж ир” гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан “Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир” гэж хэлбэл чи гарч ирээрэй. ЭЗЭН амьд! Чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй.