Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 1:20 - Ариун Библи 2013

20 Хаан эзэн минь, Израиль дахины нүд тан дээр байна. Хаан эзний минь дараа түүний сэнтийд хэн залгамжлан суухыг та мэдүүлж өгөөрэй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Хаан эзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй.

Onani mutuwo Koperani




1Хаад 1:20
11 Mawu Ofanana  

ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.


Адониа үй олон үхэр, тарган тугал болон хоньдоор тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг хүртэл урьж дуудсан боловч таны зарц Соломоныг урьсангүй.


Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв.


Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв.


Давид хаан бүх чуулганд —Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.


Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.


Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Нигүүлсэлээ Тэр бидэнд үзүүлтэл Нүд маань бидний Бурхан ЭЗЭН тийш.


Нүд минь үргэлж ЭЗЭН өөд хардаг Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллана.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa