Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Иохан 5:16 - Ариун Библи 2013

16 Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Хэрэв хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.

Onani mutuwo Koperani




1Иохан 5:16
32 Mawu Ofanana  

Абрахам, Бурханд залбирсанд Абимелех болон түүний эхнэр, шивэгчингүүдийг Бурхан эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.


Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.


Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлдсан юм. Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр Түүний сонгосон хүн Мосе өмнө нь Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан.


Тэрээр —Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.


Тиймээс энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах гуйлт эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэд Намайг дуудахад гамшгаас нь болж Би тэднийг сонсохгүй.


Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир.


Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй.


Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй.


Мосе, ЭЗЭН өөд хашхиран —Бурхан, түүнийг эдгээгээч, гуйж байна! гэв.


Харин санаатайгаар үйлдэгч хүн нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах болой.


Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч хэн боловч уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн эс уучлагдана.


Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


Зүй бус бүхэн нүгэл мөн ч үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa