Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 9:3 - Ариун Библи 2004

3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт, алтыг гудамжны тоос мэт овоолно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт, Алтыг гудамжны тоос мэт овоолно.

Onani mutuwo Koperani




Зехариа 9:3
16 Mawu Ofanana  

Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотуудаар яван, тэндээс Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв.


Соломон хааны бүх жүнз хундаганууд алтан бөгөөд Ливаны ойн гэрийн бүх сав суулганууд цэвэр алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө ямар ч үнэ цэнэгүй байсан учир мөнгөн эдлэл түүнд байсангүй.


Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа.


алтыг шороонд булж, Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,


Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж, хувцас хунарыг ч шавар мэт нөөцөлдөг ч,


эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн, алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.


Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн, титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ?


Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.


Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа, чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид, чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.


Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнийг цатгажээ. Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав.


Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.


ЭЗЭНий үг надад дахин ирж, —


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаасан.


Уг хил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa