Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 7:11 - Ариун Библи 2004

11 Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.

Onani mutuwo Koperani




Зехариа 7:11
41 Mawu Ofanana  

Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.


Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж, Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав. Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн, Таны тушаалуудыг эс сонсон, Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв. Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.


Мосе, Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэдий удаан Миний өмнө номхрохоос татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Тэр тэдэнд хандан, “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч тэд сонсохгүй байх юм.


Үнэн зөвөөс алс байгч, хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.


Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв.


Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон”.


Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.


Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.


Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов”.


Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.


“Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Миний үгийг сонсохгүй гэж тэд хүзүүнүүдээ хатуу болгосон тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон түүний суурингууд дээр авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Би мөн түүнийг, түүний үр удмыг болон түүний зарц нарыг гэм буруугийнх нь төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй» хэмээв” гэсэн» гэж хэл.


Ингээд би та нарт өнөөдөр хэлсэн боловч та нар уруу намайг илгээсэн зүйлсэд ч хүртэл та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНийг дагасангүй.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


“Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.


Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.


Тэгвэл яагаад Иерусалимийн энэ хүмүүс, байнга итгэлээс няцан эргэсэн бэ?


Энэ нь өөрсдийн бүх шүтээнүүдээр дамжуулан Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг барьж байхын тулд юм»”.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.


Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй”.


Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон.


Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг хүлээн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.


«”Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»” хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ. «Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцах байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан» гэсэн байдаг” гэсэн юм.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч,


Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa