7 “Хөөе, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.
7 “Бос, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.
Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад, —Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд
“Вавилоны онгон охин, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин, сэнтийгүйгээр газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй.
Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! “ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа” гэж баярт дуугаар зарлаж, үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.
Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!
Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.
Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.
Миний хүмүүс ээ, түүний дундаас гарч ирцгээж, хүн нэг бүр чинь ЭЗЭНий ширүүн уураас өөрсдийгөө авар.
Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр. Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.
Сионы охин оо, хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг төрөхөөр өвдөж, шанал. Учир нь одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой. Тэнд ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас аварна.
чуулганд хандан хэлсэн нь —Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас одоо холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.
Тэдний эргэн тойронд байсан бүх Израиль тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. Учир нь тэд —Газар биднийг залгиж болзошгүй гэцгээж байв.
Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.
Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов. —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.