Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 2:5 - Ариун Библи 2004

5 ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.

Onani mutuwo Koperani




Зехариа 2:5
28 Mawu Ofanana  

Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.


Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.


Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.


Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол.


Түүний орднуудад Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.


Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж, туг хараад тэдний ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна.


Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй.


дараа ЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.


“Хэмжих шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ.


Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?


Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун болон бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуу байв.


Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна”.


Сионы охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


«Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.


Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, өмнөдийн хүчит шуурганаар давшина.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой гэжээ.


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa