12 ЭЗЭН Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.
12 ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.
Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.
Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхдөдөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар —Мордехаи иудей гаралтай бол, чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй, харин лавтай унах болно гэв.
“Миний тослогдогчдод бүү хүр, Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.
Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм. Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.
“Энэ бол мөнхөд Миний амрах газар болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.
Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг, Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.
Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!
Бурхан, босож, дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.
ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.
Үдшийн цагт аллага хядлага болж, өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь, биднийг тоногчдын шавга байх болно.
Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. «Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй.
Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.
Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно. Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.
Иаковын хувь нь эдгээртэй адил биш. Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм. Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.
Дахин ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно»” гэв.
ЭЗЭН Сатанд —Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.
ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.
ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.