Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 13:7 - Ариун Библи 2004

7 “Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.

Onani mutuwo Koperani




Зехариа 13:7
76 Mawu Ofanana  

Газар дэлхийн хаад бат зогсож, Удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн,


Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна.


Тэр өдөр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.


Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө.


Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.


Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.


Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.


Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ!


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.


Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.


Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.


Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.


«Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бидэнтэй хамт буй Бурхан») гэж нэрлэнэ» гэсэн юм.


Үнэнээр Би та нарт хэлье. Эдгээр өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийн нэрээр уух аяга хүйтэн ус өгсөн хэн боловч шагналаа үл алдана гэв.


Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй.


Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.


Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм.


Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.


Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.


Есүс тэдэнд —Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.


Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав.


Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.


Түүний хувьд балчир эднээс нэгийг нь бүдрүүлснээс тээрмийн чулуу хүзүүнээсээ дүүжлээд тэнгист хаягдсан нь дээр байхсан.


Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!


Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.


Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав.


Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.


Есүс —Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.


Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.


Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.


Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.


Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав.


Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан.


Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.


Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.


Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.


Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй,


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав.


Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.


Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ.


Чи юу харснаа хуйлмал номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.


Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж —Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд


Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.


Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.


Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Тэр надад —Биеллээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa