Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 11:11 - Ариун Библи 2004

11 Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.

Onani mutuwo Koperani




Зехариа 11:11
27 Mawu Ofanana  

Дээрх алт нь худалдаачид, наймаачдын авчирч байсан алтнаас гадна байв. Мөн Арабын бүх хаад болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байв.


Учир нь ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөд Өөрийн хоригдлуудыг жигшдэггүй.


Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.


Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Тэгтэл авга ахын минь хүү Ханамел ЭЗЭНий үгийн дагуу харуулын хашаанд над уруу ирж, надад Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь чамд эзэмших эрх байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.


Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.


Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж, тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.


ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.


Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.


Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.


(Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.


Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.


Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ.


Намайг үхсэний дараа та нар ялзарч, миний та нарт тушаасан замаас эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийн өмнө муу муухайг үйлдэж, өөрсдийнхөө гарын ажил үйлсээр Түүнийг хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна хэмээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa