Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 10:8 - Ариун Библи 2004

8 Би тэднийг зольсон учир тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Би тэднийг зольсон учир Тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.

Onani mutuwo Koperani




Зехариа 10:8
25 Mawu Ofanana  

Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.


Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.


Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! “ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа” гэж баярт дуугаар зарлаж, үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.


ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Тэр өдөр ЭЗЭН Египетийн голын аманд байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу исгэрнэ.


Тэд бүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэнийн бут болон устай бүх газарт сууна.


Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо нь далайн элс мэт хэмжиж, тоолохын аргагүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” хэмээн тэдэнд хэлсэн газарт “Та нар амьд Бурханы хөвгүүд” хэмээн тэдэнд хэлэх болно.


Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг чинь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана.


Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.


Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa