Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 10:10 - Ариун Библи 2004

10 Би тэднийг Египетийн газраас буцаан авчирч, Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Тэднийг Би Египетийн газраас буцаан авчирна. Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.

Onani mutuwo Koperani




Зехариа 10:10
16 Mawu Ofanana  

Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Гэлээ ч Би баттайгаар чамайг цөл мэт, оршин суугчгүй хотууд болгоно.


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.


Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт тэд чичирсээр ирэх болно. Би тэднийг өөрсдийнх нь байшингуудад суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Канаанчуудын дунд буй Израилийн хөвгүүдийн энэ цэргүүдээс цөлөгдөгсөд нь Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд Сефарадад буй Иерусалимын цөлөгдөгсөд нь Негевийн хотуудыг эзэмших болно.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно”гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa