Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 1:19 - Ариун Библи 2004

19 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

Onani mutuwo Koperani




Зехариа 1:19
20 Mawu Ofanana  

Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устгаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.


Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,


Тэгэхэд тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгаад,


Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно.


Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж, —Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээж дуусгах зарлиг өгсөн юм бэ? гэцгээв.


Би бардамнагчид «Бүү бардамна», Хорон муу хүнд «Эврээ бүү өргө.


Эврээ өндөрт бүү өргө. Бардам хүзүүтэй бүү ярь» гэсэн”.


Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүн баруун болон зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд амьдрагч Нэгэний нэрээр тангараглан —Тэр нь цаг үе, цаг үеүд, хагас цаг үе болно гэхийг би сонслоо. Тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэж бас өгүүлсэн.


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


Ло-дебарт баясан байгаа та нар аа. Та нар хэлэхдээ “Бид өөрсдийн хүчээрээ Карнаимыг өөрсдөдөө зориулан авсан биш үү?


Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.


Би —Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр —Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгойгоо өргөхгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг нураахаар ирсэн гэлээ.


Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.


Тэгэхэд нь би —Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад —Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, зөөлрөөгүй мэт” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa