Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 3:8 - Ариун Библи 2004

8 Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Миний шатаж буй бүх уурыг, Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.

Onani mutuwo Koperani




Зефаниа 3:8
39 Mawu Ofanana  

ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.


ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.


ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар, Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно.


ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.


Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ. Миний аврал Түүнээс юм.


Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ, Учир нь миний найдвар Түүнээс юм.


ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Таны хардалт гал шиг шатах уу?


Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд, Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.


“Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.


Зүрхэндээ намайг тамга мэт, гар дээрээ намайг тамга мэт тавь. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй, хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ. Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.


Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.


ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


Таны мэддэггүй үндэстнүүд дээр, мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.


Тийм учраас өөрийн Бурхан уруу буц, энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурханаа хүлээ.


Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд Миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тараан, Миний газрыг хуваан авсан.


Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.


Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.


ЭЗЭНий хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Би хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно” гээд


Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад,


Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.


Сүмээс долоон тэнгэр элчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa