5 Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
5 Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.
Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!
Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?
Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.
Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ” гэж надад хэлэхийг би сонсов.
Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан.
Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд
Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, —
Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.
Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?
Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.
Би хэдийн хүлээн авсан юм уу, эсвэл хэдийн төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг.
Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм.