Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 7:8 - Ариун Библи 2004

8 Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тэр түүнд хозлолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийг төрүүлж, найм дахь хоног дээр нь хозлов. Исаак Иаковын, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болов.

Onani mutuwo Koperani




Үйлс 7:8
20 Mawu Ofanana  

ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.


Билха жирэмсэлж, Иаковт хүү төрүүлж өгөв.


Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.


Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв.


Абрахам нь Исаакийг төрүүлсэн билээ. Исаакийн хөвгүүд нь Есав болон Израиль.


Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков Иудагийн болон ах дүүсийнх нь эцэг болой.


Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг.


Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.


Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм.


Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох, эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй.


Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”.


Өвөг Абрахам олзныхоо дээжээс аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa