4 Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ.
4 Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.
Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.
Миний тухай тэд «Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ”. Хүмүүс Түүн уруу ирж, Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.
Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.
Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.
Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.