28 Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон [Таны] зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой.
28 Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ.
Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.
Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.
Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, “Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ.
Энэ нь бас түмэн цэргийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд Түүний зөвлөгөө нь гайхамшигтай, Түүний мэргэн ухаан нь агуу их билээ.
Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа. Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.
Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан, эсвэл Түүний зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ?
Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. “Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.
“Тэр түргэн хийж, Өөрийн ажлаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид гаслантай яа!
Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.
Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ.
Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв.
Учир нь үнэхээр Хүний Хүү оногдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв.
Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан.
Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв.
Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм.
Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүй байдлыг үзүүлэхийг хүсэн андгай өгчээ.