Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 4:21 - Ариун Библи 2004

21 Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа.

Onani mutuwo Koperani




Үйлс 4:21
18 Mawu Ofanana  

Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.


Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.


Гэхдээ тэд —Олон түмний дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.


Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж, —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.


Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.


Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа.


Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ.


Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд,


Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хэрхэн хөнөөх аргаа хайж байв. Учир нь тэд олон түмнээс айж байжээ.


Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд —Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа.


Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.


Гайхамшгаар эдгэсэн тэр нэгэн дөч эргэм насны хүн байлаа.


Бусдаас хэн нь ч тэдэнтэй нийлэхээс эмээдэг байсан боловч ард олон тэднийг өндөр үнэлдэг байв.


Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)


тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa