Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 4:13 - Ариун Библи 2004

13 Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв.

Onani mutuwo Koperani




Үйлс 4:13
22 Mawu Ofanana  

Тэр үед Есүс хариу болгон —Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.


Петрийг хашааны хаалга хавьд ирэхэд өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст —Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэж хэлэв.


Тэгтэл удалгүй, тэнд зогсож байсан хүмүүс ирээд —Чи тэдний нэг гарцаагүй мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв.


Есүс Петр, Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв.


Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, энэ бол таны хүү гээд,


Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа.


Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ гэлээ.


Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй.


Гэвч Петр, Иохан нар тэдэнд —Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.


Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.


Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ.


Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа.


Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.


түүний зүрхний нууцууд нь илэрхий болгогдоно. Ийнхүү тэр хүн Бурханы үнэхээр та нарын дунд байгааг зарлан нүүрээрээ унаж, Бурханд мөргөнө.


Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa