Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 3:17 - Ариун Библи 2004

17 Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.

Onani mutuwo Koperani




Үйлс 3:17
23 Mawu Ofanana  

Абимелех —Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.


Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт —Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир


Иосеф тэдэнд хандан —Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлөг тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв.


Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.


Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад,


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.


Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм.


Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно.


Тэд түүнд —Та бас Галилынх уу? Нягтлан үз, Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хэлэв.


Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ.


Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа.


Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан.


тэд түүнд —Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй.


Тийнхүү Ааронд “Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд бүтээж өгөөч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиолдсоныг мэдэх юм бидэнд алга” гэж байлаа.


Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн,


Үүнийг энэ үеийн удирдагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.


Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана.


Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.


Хэрэв би махан биенд амьдрах аваас миний ажил үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй.


Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa