Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 28:4 - Ариун Библи 2004

4 Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Түүний гараас амьтан унжиж байгааг хэл харьтнууд маань хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” гэж ярьцгаажээ.

Onani mutuwo Koperani




Үйлс 28:4
20 Mawu Ofanana  

ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой —Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ.


Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.


Хээрийн араатнууд, цөөвөр чоно, тэмээн хяруулууд Намайг алдаршуулна. Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч, цөлөөр гол урсгав.


Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ.


Тэгтэл бүх хүмүүс —Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв.


Есүс тэдэнд —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу?


Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу?


Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.


Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав.


Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд, галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав.


Гэтэл Паул өөрөө яасан ч үгүй, харин могойг авч галд хаяв.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa