Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 27:41 - Ариун Библи 2004

41 Гэтэл хоёр тэнгисийн залгаа болох шүрэн цохиог онгоц мөргөн хайргадаж, хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

41 Гэтэл тэнгисийн бэлчир газарт тэд орж, онгоцоо мөргүүлэн хайргадуулахад хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов.

Onani mutuwo Koperani




Үйлс 27:41
11 Mawu Ofanana  

Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-деберт сүйрсэн учир явж чадсангүй.


Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж, —Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс хөлөг онгоцнууд нь сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.


Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж, дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.


Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.


Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв.


Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав.


Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулаад, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв.


Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах санаатай байлаа.


Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa