Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 27:2 - Ариун Библи 2004

2 Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн Македони хүн Аристарх байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн македони хүн Аристарх байлаа.

Onani mutuwo Koperani




Үйлс 27:2
17 Mawu Ofanana  

Тэдгээр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд —Нуурын нөгөө эрэг уруу явцгаая гэв.


Тэрээр Паул болон биднийг дагаж, —Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.


Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.


Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.


Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв.


Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,


Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв.


Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ.


Сиракуст хүрч, тэндээ гурав хонов.


Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.


Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав.


Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаарх заавар авсан. Хэрэв тэр та нар уруу очвол хүлээж аваарай)


Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa