Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 25:7 - Ариун Библи 2004

7 Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.

Onani mutuwo Koperani




Үйлс 25:7
16 Mawu Ofanana  

Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон.


Тэгээд Ахашверош хаанд Хаман ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх мужын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахидаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой.


Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул Намайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.


Хэрцгий гэрч нар босдог. Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг.


Тэгтэл Иерусалимаас хэсэг фарисайчууд болоод хуулийн багш нар Есүс дээр ирж, —


Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа.


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв.


Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна.


Фест —Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирэгсэд ээ! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” хэмээн надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна.


харь үндэстнүүдийн авралын төлөө биднийг ярихад саад хийснийхээ үр дүнд тэд үргэлж өөрсдийн нүглүүдийг дүүргэж байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa