Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 23:29 - Ариун Библи 2004

29 Тэгээд буруутгал нь тэдний Хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин энэ хүн үхэх, эсвэл шоронд орох ямар ч гэмт хэрэгт буруутгагдаагүй юм байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Тэгээд буруутгал нь тэдний хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин, үхэх эсвэл шоронд орох ямар ч ял түүнд байхгүй юм байна.

Onani mutuwo Koperani




Үйлс 23:29
12 Mawu Ofanana  

Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд хандан —Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр бидний Бурхан ЭЗЭНий нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.


Гэтэл хэрэв үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа бол өөрсдөө түүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв.


Иймээс хэрэв би буруутан байгаад үхвэл зохих ямар нэгэн хэрэг үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин энэ хүмүүсийн намайг буруутгаж байгаа эдгээр ял зэмлэлийн аль нь ч үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.


Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн.


холдон зогсоод өөр хоорондоо ярилцаж, —Энэ хүн үхэх, эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүй юм байна гэцгээв.


Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа.


Үхвэл зохих нүгэл үйлдсэн хүнийг алж, түүнийг модонд өлгөвөл


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa