Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 21:7 - Ариун Библи 2004

7 Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Аялал маань өндөрлөж, Тирээс Птолемаид ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонов.

Onani mutuwo Koperani




Үйлс 21:7
13 Mawu Ofanana  

Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?


Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв), —


Херод Тир болон Сидоны хүмүүст ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ.


Тэр Кайсарид буугаад явж чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох уруу явав.


Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.


Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.


Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв.


Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардлаа. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа.


Хэдэн өдрийн дараа Агрийп хаан болон Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.


Сиракуст хүрч, тэндээ гурав хонов.


Бүх удирдагчиддаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна.


Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна.


Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa