14 Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид —Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.
Төгс хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэгийг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв.
Тэгэхэд Хезекиа Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?” гэж боджээ.
Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, —Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа.
Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ.
Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
Тэр тэдэнд —Та нар залбирахдаа, “Эцэг, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай.
Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.
Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй.
Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели —Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.