37 Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа.
37 Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв.
өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.
Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.
Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.
Елиша үхрүүдээ орхиод, Елиагийн хойноос гүйн, —Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд —Буцаж яв даа. Би чамд юу хийж өгснийг мартуузай гэж хариулав.
Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.
Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.
Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.
Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.
Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.
Бүх ах дүүс та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.
Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна.
Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэнд хүргээрэй.
Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг.
Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.
Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.
Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.