Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 16:36 - Ариун Библи 2004

36 Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж —Тэргүүн захирагчид “Та нарыг сулла” гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

36 Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж —Тэргүүн захирагч нар “Та нарыг сулла” гэж хэлүүллээ. Одоо гарч амар тайван яв даа гэхэд,

Onani mutuwo Koperani




Үйлс 16:36
13 Mawu Ofanana  

Елиша түүнд —Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов.


Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд —Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.


Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.


Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруугаа амар амгалан буцлаа.


Ийнхүү зодож жанчсаны эцэст тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав.


Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал


Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн, —Тэднийг сулла хэмээн хэлүүлжээ.


Тахилч тэдэнд —Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.


Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв.


Ионатан Давидад —Тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай” хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биедээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.


Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд —Гэртээ тайван буцагтун. Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа хэмээн өгүүлэв.


Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, тайван буцагтун! хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa