24 Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлөв.
24 Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлжээ.
Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.
Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив.
Та хөлийг минь дөнгөнд хийж, бүх замыг минь ажигладаг. Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
Тэрээр хөлийг минь дөнгөлж, алхах бүрийг минь харуулддаг”.
Тэд түүний хөлийг дөнгөлсөн. Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.
”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.
чи тэдэнд “Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм” гэж хэлэх ёстой гэв.
Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд шигдэв.