31 Захидлыг уншаад тэд урамшуулсан үгст нь баярлацгаав.
31 Захидлыг уншаад тэд урамшуулсанд нь баярлацгаав.
Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс —Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй хэмээн ах дүүс нарт сургажээ.
Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?
Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав.
Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгсээрээ ятган, бататгажээ.
Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.
Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.