Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 15:17 - Ариун Библи 2004

17 Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болон Бусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна. Ингэснээр бүх үндэстнүүд Эзэнийг эрж хайна. Миний нэрээр дуудагдсан бүх харийнхан ч бас хайна» гэж

Onani mutuwo Koperani




Үйлс 15:17
32 Mawu Ofanana  

Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.


Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж, Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.


Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм”.


Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.


“Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.


Та яагаад айсан хүн мэт, аварч чадахгүй хүчтэн адил байна вэ? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийг бүү орхиоч!”.


Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв.


Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно. Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж, Миний ард түмэн байгаагүй хүмүүст «Та нар Миний ард түмэн» хэмээх бөгөөд тэд «Та бол миний Бурхан» хэмээх болно”.


ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно. Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.


Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм” хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.


Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт, ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно. Бороо нь хүнийг хүлээдэггүй, эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.


«Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.


“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Дараа нь тэр сургаалт зүйрлэлээр ярин, —Аяа, Бурхан үүнийг хийж байхад хэн амьдарч чадах вэ?


Тийнхүү тэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.


Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.


Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa