Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 10:31 - Ариун Библи 2004

31 “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав.

Onani mutuwo Koperani




Үйлс 10:31
14 Mawu Ofanana  

Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.


Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ.


Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр ирлээ. Чи энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго.


Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.


Тэгээд тахилч идээн өргөлөөс түүний дурсгалын хувийг авч, түүнийгээ ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.


Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүглийн төлөөх тахил юм.


Харин тэнгэр элч түүнд хандан —Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.


Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,


Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа” гэсэн юм.


Айдаст автсан тэр түүн уруу харж, —Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.


Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш.


Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa