27 Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа.
Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв.
Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.
Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв.
Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийсэн болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд Тэр хэрхэн нээснийг тэд ярьж өглөө.
Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.
Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд Эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан.
Бас бидний төлөө залбирахдаа үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээн өгч, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.