Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 9:14 - Ариун Библи 2004

14 Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой” хэмээн хэл гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Хэрэв ирмэл хүн та нарын дунд түр сууж байгаад ЭЗЭНд Алгасалыг сахих аваас тэр үүнийг Алгасалын зарлиг, хууль цаазынх нь дагуу хийх ёстой. Ирмэл хүнд ч нутгийн уугуул хүнд ч та нар нэг л зарлигтай байх ёстой” гэж хэл хэмээн айлдлаа.

Onani mutuwo Koperani




Тооллого 9:14
14 Mawu Ofanana  

Цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүмүүс Дээгүүр Өнгөрөх баярын зоог барилцав.


ЭЗЭН Мосе, Аарон нарт —Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй.


Израилийн бүх чуулган үүнийг үйлдэгтүн.


Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.


Харь хүний гараас ийм аливаа малыг тахилд зориулан өөрсдийн Бурханы талх болгон хүлээн авах ёсгүй. Учир нь тэд гажууд согогтой тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно” гэв.


Нэг л шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.


Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой.


Чуулганы хувьд гэвэл, та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг л тогтоол байх бөгөөд үе удмыг чинь дамжин мөнхийн тогтоол байх ёстой. Та нарын адил түүнчлэн харь хүн ЭЗЭНий өмнө байх ажгуу.


Та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг хууль, зарлиг байх ёстой” гэж хэл гэв.


та нарын балчир хүүхдүүд, та нарын эхнэрүүд, танай хуаранд суудаг харийн хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс аваад, усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд


Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа харийн хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa