15 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
15 шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга,
Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.
Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.
Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн.
Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.
Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн. Гэрчлэл нь өөрийнхөө зохистой цагт өгөгдөв.
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.
Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.
Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.
Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав.