23 Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаан арилгах болой.
23 Тахилч эдгээр хараалыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаана.
ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газар болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм.
Намайг сонсдог нэг хүн ч байгаасай! Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна. Төгс Хүчит Нэгэн надад хариулаг! Миний өстний бичсэн буруутгасан бичгийг
Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.
Миний нүглээс нүүрээ буруулж, Миний бүх гэм бурууг арилгаач.
ЭЗЭН Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв.
Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.
Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.
Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой.
Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу.
Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд
Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.
Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.