Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 4:14 - Ариун Библи 2004

14 Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэлдээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Тэд мөн үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх хэрэгсэл болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний хэрэгсэл бүгдийг түүн дээр тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, хөндлөвчүүдийг нь шургуулна.

Onani mutuwo Koperani




Тооллого 4:14
7 Mawu Ofanana  

Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд,


Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.


Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.


Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуугаар бүтээнэ.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.


Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa