Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 32:4 - Ариун Библи 2004

4 хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 буюу Израилийн хотол түмний өмнө ЭЗЭНий эзэлсэн нутаг нь мал сүргийн нутаг билээ. Тэгээд ч зарц нар тань мал сүрэгтэй болой гэв.

Onani mutuwo Koperani




Тооллого 32:4
9 Mawu Ofanana  

Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.


Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа.


Гэвч ЭЗЭН Мосед —Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав.


Тиймээс тэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.


Тэд —Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг боолууддаа эзэмшил болгон өгөгтүн. Биднийг Иорданыг гатлуулан бүү авч явагтун гэж өгүүлэв.


чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг тэдний газар нутаг уруу аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa