11 Гэсэн ч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.
11 Гэвч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.
Мераиот нь Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болов.
Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.
Буга усны урсгалуудыг хүсэхийн адил Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
Бурхан, эртний өдрүүд болох Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг Тэд бидэнд ярьсан бөгөөд Бид чихээрээ сонссон билээ.
Миний зүрхэнд сайн үг бялхам байна. Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя. Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.
Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай. Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд Агуугаар магтагдах болтугай.
Бүх хүмүүс ээ, үүнийг сонс. Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс.
Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ.
Тиймээс тэд Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаав. Датан, Абирам нар гарч ирэн, өөрсдийн эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов.
газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа.
Тийнхүү тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон уруу амьдаараа доош явав. Газар тэдний дээр хаагдаж, тэд чуулганы дундаас мөхөв.
Тэрээр Кора болон түүний бүх нөхдөд хандан —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Тэр тусмаа Өөрийн сонгох хүнийг л Тэр Өөртөө ойртуулах болно.
Симеоны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг,
Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй.
Эцэг нь хүүгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүү нь ч эцгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө цаазлагдах ёстой.