5 Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.
Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг. Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.
Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.
Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.
Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй, Иерусалим шиг дур булаам, тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.
Та нар майхнуудад долоон хоногоор амьдарна. Израиль дахь бүх уугуул төрөгсөд нь майхнуудад амьдарна.
Ийм зүйлийг хийдэг хүний хувьд, тэр нь сэрүүн ба хариулдаг, эсвэл түмэн цэргийн ЭЗЭНд өргөл өргөдөг хэн ч байсан ЭЗЭН түүнийг Иаковын майхнаас таслах болтугай.
Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд хийж, тийнхүү тэд өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, өөрийн эцгүүдийн бүлийн дагуу тийнхүү хөдлөн нүүж байв.
Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ.
Бурханы үгсийг сонсдог, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг, унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
Сунайсан уудам хөндийнүүд мэт, голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хушнууд мэт.
Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэ гэлээ.
Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан.