Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 24:1 - Ариун Библи 2004

1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.

Onani mutuwo Koperani




Тооллого 24:1
13 Mawu Ofanana  

Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад —Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв.


Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.


Тэр Балакт —Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.


Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй.


Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга, Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй. Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.


Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив.


Тэгээд Балаам Балакт хандан —Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.


Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.


Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн.


Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.


Харагтун, чи заавал хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ.


Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрчүүдийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв.


Дараа нь Саул Давидад —Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид өөрийн аяныг үргэлжлүүлж, Саул гэр уруугаа буцав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa