Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 23:9 - Ариун Библи 2004

9 Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Хадны оройгоос би түүнийг харж, толгодын дээрээс би түүнийг ажигласан. Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй, Ангид орших ард түмэн байна.

Onani mutuwo Koperani




Тооллого 23:9
15 Mawu Ofanana  

тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр болгон авч, ариун үндэстэнг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Үнэндээ ноёд, захирагчдын гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.


Тэгээд Ахашверош хаанд Хаман ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх мужын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахидаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой.


Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.


Миний зарц Иаков аа, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнүүдийг Би бүрэн устгана, харин чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд чамайг яасан ч шийтгэхгүй, орхихгүй” гэж айлдаж байна.


Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, түгжээ алга. Зөвхөн тэд л амьдардаг юм.


“Учир нь харагтун, Би тушааж байна. Буудайг шигшүүрээр шигшдэгийн адил, Би Израилийн гэрийг бүх үндэстний дунд сэгсрэх болно. Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.


Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,


Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.


Израиль амар түвшин сууж, Иаковын булаг нь үр тариа, шинэ дарсны газарт ганцаархнаа байна. Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa