Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Тооллого 23:10 - Ариун Библи 2004

10 Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ? Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй, төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Иаковын тоос шороог хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн бүртгэж чадах вэ? Зөвтийн үхлээр намайг үхүүлтүгэй, Төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.

Onani mutuwo Koperani




Тооллого 23:10
20 Mawu Ofanana  

Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.


Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.


Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно.


Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.


Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, Шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.


Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.


Реубений хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой юм.


Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.


Даны хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд өөрсдийн тугийн дэргэд сүүлд хөдлөх ёстой ажгуу.


Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.


Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав.


Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


“Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa